Өчигдөр /2021.01.25/ Оюутолгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийсэн. Уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Оюутолгой төсөл шиг энэ том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэсэн дүү нартаа, Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, түүний Засгийн газрын сайд нар, УИХ-ын эрхэм гишүүд, Оюутолгойд ажиллаж буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлъе! Монгол Улс маань мандан бадраг!" хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна