Шадар сайд С.Амарсайхан: Монгол Улсын газар нутгаар дамжуулан хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталлаа.Манай Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих хүрээнд эхний ээлжинд эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой. Шинээр бий болох хот суурины хэрэглээг хий рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэр, ахуйн хэрэглээнд хий хэрэглэх боломж бүрдэнэ. Энэ чиглэлийн тооцоог Эрчим хүчний яам хийж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна