ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Хөгжлийн банкнаас 50.4 тэрбумыг мурьсан Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ

Өнөрцэцэг
Өчигдөр

Хөгжлийн банкнаас хэдэн арван тэрбумаар нь мурьсан улс төрч, нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтыг Алтай констракшн ХХК-ийн захирал, Монгол Улсын Тод манлай уяач  Хадбаасангийн Бат-Эрдэнэ үргэлжлүүлж байна.

Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК нь Хөдөө орон нутагт 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барина гэж ам гараад 2017 онд 42.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн нь өнөөдрийг хүртэл төлөгдөлгүй 50.4 тэрбумд хүрээд байна. 2019 оноос хойш энэ асуудал яригдаж эхэлсэн бөгөөд Х.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяртай үгсэн хуйвалдаж, зээлийн үнийн дүнгийн 10 хувьд ч хүрэхгүй барьцаа хөрөнгөөр 42 тэрбумыг зээлж авсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Шүүхээс түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр 30 хоног баривчилж байсан ч, гадаад дотоод явж хөөцөлдөж тоглосоор өнөөдрийг хүрчээ. Мөн Х.Бат-Эрдэнэ нь Төрийн банкинд 30 тэрбум төгрөгийн өртэй, өнөөдрийг хүртэл төлөөгүй байгааг эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар тов тодорхой 80 тэрбум төгрөгийн өр төлбөртэй мурьж яваа гэсэн үг юм.

Алтай констракшны Х.Бат-Эрдэнэд давуу байдал бий болгон их хэмжээний зээл олгосон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг АТГ-аас шалгаж байгаа юм. Б.Батбаяр нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус банкнаас 487 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг гаргажээ.

Мөн АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатад холбогдох албан тушаалын давуу байдлаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож тухайн хэргийг шийдвэрлэсэн гэдгийг АТГ-ын тамгын хэлтсийн дарга З.Баасанням УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын Байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Н.Мөнхбат Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ 960 тэрбум буюу үе үеийн захирлуудаас хамгийн өндөр дүн бүхий чанаргүй зээлийг гаргасан байдаг юм.  

Дашрамд дурдахад АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой найман эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

 Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 1 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 4 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 21 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 22 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр