Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 75 зээлийн 66 зээлдэгчийг өнөөдөр зарлалаа. Үүний нэг “Монполимет” ХХК юм. Тус компани Хөгжлийн банкнаас 2014 онд 65 000 000 ам долларын зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл өрийн дүн 113 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Уг зээлийг Хөгжлийн банкнаас дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад багтаажээ.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкнаас 25 зээлдэгчийг шүүхэд шилжүүлээд байгаа бөгөөд үүний араас “Монполимет” тэргүүтэй 19 компани шүүхэд шилжихээр жагсаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна