Олон улсын Спортын арбитрын шүүх CAS хуралдаад Оросын уран гулгагч Камила Валиеваг цаашид тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна.
Ингэснээр шүүх нь ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг “WADA”, Олон улсын тэшүүрийн холбоо “ISU”-ийн давж заалдсаныг хэрэгсэхгүй болгож, Оросын допингийн эсрэг агентлаг РУСАДА-ийн шийдвэрийг зөв гэж үзсэн байна.
Спортын арбитрын шүүхийн шийдвэрт “Энэ хэргийн талаар ихээхэн хязгаарлагдмал хүрээний баримт дээр үндэслэн тамирчны тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна