Н.Мөнхбат: Тайлбар хэлмээргүй байна, гарч ирээд яръя

Н.Мижидмаа
2022/02/18

Хөгжлийн банкны үе үеийн захирлууд болох зээл олгосон Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Чойжилжалбуу, Б.Батбаяр, Д.Дэлгэрсайхан, Ч.Мөнхбаяр, “Нью Яармаг Хаусинг прожект” компанийн захирал Ц.Ууганбаяр, "Бэрэн групп ХХК"-ийн захирал Б.Мөнхтөр, "Капитал банк"-ны гүйцэтгэх захирал А.Ариунболд, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Энхбат мөн зээл авсан Алтай констрашкн компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг нарыг цагдан хорих хүсэлтээ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан. Шүүх хэрэгт холбогдогч бүрээр асуудлыг хэлэлцэж, эхнээсээ шүүхийн шийдвэрүүд гарч эхэллээ.

Эргэн санахад

Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, банкны хувьд 2016 онд  үр ашиггүй төслийн санхүүжилттэй, 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай тухай мэдээлж байв. 

Түүнчлэн Н.Мөнхбатыг Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж, үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацаанаас өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авах ажлыг зохион байгуулж, хууль бус тогтоол гаргуулснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хөгжлийн банканд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Түүнчлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17.8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан. Мөн “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.6 тэрбум төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг мөрдөн шалгаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож,  ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ҮНДЭСЛЭЛЭЭР  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08