Шүүх: Н.Мөнхбат, Ц.Баатарбилэг нар шүүгчээс татгалзаж, шүүх хурал хойшлуулав

Н.Мижидмаа
2022/02/18

Яллагдагч Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа",

Яллагдагч Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /,

Яллагдагч Д.Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэг яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” үндэслэлээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Харин яллагдагч Д.Дэлгэрсайханд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хууль бусаар хил давсан олдворуудаа буцаан авахаа мэдэгдэв 5 цагийн өмнө
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 9 цагийн өмнө
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэхгүй байх заалт хэрэгжиж эхэлсэн үү 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм гэдгийг Д.Сумъяабазарт хэлье 9 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Б.Лхагвасүрэн: Надаас хамаарахгүйгээр банкуудын хувьцааны 20 хувийг авах хөрөнгө оруулагч олдохгүй байна 10 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Ашигт малтмалын лицензийн сонсголыг заавал хийнэ, хийлгэх сонирхолгүй хүмүүс намайг зориуд харлуулж байгаа 10 цагийн өмнө
Хоёр уулчинтай 13-ны өдөр 8600 метр орчим оргилоос бууж явсан уулчид таарсан гэх мэдээлэл өгчээ 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Ирэх онд 68 шинэ сургууль, цэцэрлэг барина 11 цагийн өмнө
Б.Тулга: Хоёр уулчны асуудлаар Непал улсын ЗГ-т хандсан, буцаж буусан нэг уулчны нүд нь юм харахгүй байгаа юм билээ 12 цагийн өмнө
"Харуул алтай” хотхон орчмоос Да хүрээ орчмын замыг хааж, засна 12 цагийн өмнө
"Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ бий" 12 цагийн өмнө
Ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ 13 цагийн өмнө
​Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 13 цагийн өмнө
Анхааруулга: Тавдугаар сарын 15, 16-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 14 цагийн өмнө
Ж.Эрхэмбаатар: Иргэд цахим мэдлэгтээ анхаарахгүй бол хохирогч болох эрсдэл өндөр бий 14 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна 14 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 15 цагийн өмнө
Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус хязгаарлана 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө