Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:"Улаанбаатар хотын нийтийн тээвэртэй холбоотой 2024 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга танилцууллаа. 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж гүйцэтгэх үүргийг Ерөнхий сайд өглөө.
Хотын дарга Д.Сумъяабазар: "Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хоёр үе шаттайгаар шийдврлэн 2024 он гэхэд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Смарт карт нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн. “Улаанбаатар смарт карт” компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм билээ. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломж бий. Улаанбаатар смарт карт компанийн картыг хэрэглээнээс хасна".
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна