"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Тамир албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Хүсэлтдээ салбарын сайдтайгаа ажил байдлын хувьд санал нийлэхгүй, үзэл бодлын зөрүүтэй байдал үүсээд байгаа талаар тодотгожээ. Ч.Тамирыг 2017 оны аравдугаар сард "МИАТ" ТӨХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргаж байв.
Санхүүгийн хувьд асуудалтай гэгддэг "МИАТ" ТӨХК сүүлийн жилүүдэд ашигтай ажиллагаа руу орж, 2015 онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй буй. Түүнчлэн хэд хэдэн нислэгийн шинэ чиглэл нээсэн билээ.
Ч.Тамирын оронд Сангийн яамны ТНБД асан Б.Баттөрийг томилуулахаар улс төрийн хүрээнийхэн тохирсон байна. Б.Баттөрийн материал АТГ дээр хянагдаж буй бөгөөд удахгүй томилгоог албан ёсоор явуулахаар зэхэж буй аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна