Монголд 5G сүлжээний туршилтын станц цар хүрээгээ тэлсээр 14 байршилд аслаа

Н.Мижидмаа
2022/09/02

Хэдхэн хоногийн өмнө Юнител групп Монголд анх удаа нийслэл Улаанбаатар хотын төв талбайд 5G сүлжээний туршилтын станцыг асааж, олон нийтэд нээлттэйгээр ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тэд өндөр хурдны 5G технологийн гайхамшгийг илүү олон хүнд хүргэхээр, туршилтын станцын цар хүрээгээ тэлж, дараах 14 байршилд асаалаа.   

⦁ Сүхбаатарын талбай
⦁ Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу
⦁ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 
⦁ Үндэсний соёл амралтын хүрээлэн (парк)
⦁ Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн
⦁ УИД-ийн урд усан оргилуур 
⦁ Ялалтын талбай
⦁ МУБИС 
⦁ МУИС-ийн номын сан
⦁ Шангри-Ла худалдааны төв 3, 4-р давхар
⦁ Сентрал Тауэр 3, 4-р давхар
⦁ Галлерей Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв
⦁ Засгийн газрын ордон
⦁ Unitel - Дата центр

Ийнхүү та бүхэн дээрх байршлуудаар зорчихдоо 5G сүлжээнд гар утсаараа холбогдон, шинэ үеийн өндөр хурдны интернэтийг бодитоор туршин ашиглах боломжтой болж байгаа юм.  
5G сүлжээг энгийнээр тайлбарлавал бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт 4G LTE  үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үеийн технологи бөгөөд ашиглах үзүүлэлтийн хувьд төхөөрөмжөөс хамаарч 4G LTE сүлжээнээс даруй 10-100 дахин илүү хурдаар интернэтэд холбогдох хүчин чадалтай. Жишээлбэл, таны 5 цагийн турш татдаг файл, тоглоом, кино контент зэргийг ердөө 5 минутын дотор татаж, тоглуулах боломжтой гэсэн үг.
 


Уг технологи нэвтэрснээр дан ганц хэрэглэгчид өндөр хурдаар интернэт ашиглаад зогсохгүй дэд бүтцийн хувьд эрүүл мэнд, уул уурхай, боловсролын салбарт нэн чухал өөрчлөлт, давуу талуудыг авч ирэх ач холбогдолтой юм. 
Одоогийн ашиглаж буй 4G LTE сүлжээний хурд нь 100Mbps-1Gbps байдаг бол 5G технологи нь 4Gbps-100Gbps хүртэл хурдаар ажиллах чадвартай учир дата хэрэглээгээ хянахыг зөвлөе.
5G сүлжээг тухайн бүс нутагт ашиглах зөвшөөрлийг заавал гар утас үйлдвэрлэгч брэндүүд зөвшөөрөл олгон нээдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар “Huawei” брэнд өөрийн P40 гар утсанд 5G сүлжээг ашиглах тохиргоог нээсэн бөгөөд бусад брэндийн гар утаснууд 5G сүлжээ ашиглах боломжийг хангах, тохиргоог хийлгэхээр холбогдох компаниудад хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байгааг дуулгая.
Юнител групптэй хамтдаа түрүүлж алхдаг танд баярлалаа. “5G is here”
5G ба тоон баримтууд
5G технологийн тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсэгт


0
angry
2
care
0
haha
14
liked
0
love
1
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 10 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 10 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 11 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08