Д.Амарбаясгалан: Замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах хороог шинээр эмхлэн байгуулна

О.Шүрэнцэцэг
2022/09/05

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

-Бид өнөөдөр нийт 14 асуудал хэлэлцэв. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах шинэ хороодыг эмхлэн байгуулах үүргийг ЗГХЭГ-т өглөө. Нийслэлийн түгжрэлийн асуудлыг эрхэлсэн сайд томилогдсон тул Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, спортыг дэмжих зэрэг 20 орчим үндэсний хороо байгуулна. 

2023 оны улсын төсвийг сэтгүүлчид, олон нийтээр ирэх сард ил тод хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барина. Иргэдэд төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлэх боломжийг олгоно. “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Баялгийн сан болгох ажлыг сүүлийн нэг жилийн турш хийсээр байна. Энэ компанийг удирдах гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй зарлах үүргийг Ерөнхий сайд өглөө. Сингапур, Норвегийн баялгийн санд ажилласан туршлагатай, гадаад болон дотоодын иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлана.   

Төрийн бүтцийг хялбаршуулна. Ерөнхий сайд ирэх оны нэгдүгээр сараас МХЕГ-ын чиг үүргийг өөрчлөх боллоо. Яамд руу зарим хяналт шалгалтыг шилжүүлнэ. Жишээ нь эрүүл мэндийн хяналт шалгалтыг цаашид Эрүүл мэндийн яам хариуцна. Харин МХЕГ төрийн байгууллагуудад хяналтаа үргэлжлүүлнэ.

Нийслэлийн түгжрэлийг зөвхөн машинтай холбон ойлгож болохгүй. Дугаарын хязгаарлалт эхлүүлснээр нийслэлийн машины тоо 30 хувиар өссөн. Дутуу шийдвэрийг олон нийтэд танилцуулж болохгүй. Тооцоо судалгаатай, эрдэмтдийн саналд үндэслэн шийдвэр гаргана.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 23 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21