Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа

Б.Хонгорзул
7 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа. Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний хорооны ажил урагштай, сайн явж байгаа мэдээллийг аваад сэтгэл хангалуун байна. Дэлхийн 190 гаруй улсын 2800 гаруй оролцогч өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгүүлснээс гадна 112 өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцохоор болсон нь өндөр амжилт. Хурал ойртох тусам энэ тоо улам нэмэгдэнэ. Хурлын хөтөлбөр тодорхой болж, бэлтгэл ажил нь 75-76 хувьтай явж байна гэдэг сайн мэдээ” гэж дүгнэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, КОП17-ын үеэр замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, их, дээд болон дунд сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хэд хоногийн хугацаатай ямар өөрчлөлт хийх талаарх бүх мэдээллийг 8 дугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор зарлахыг Боловсролын сайдад үүрэг болгов. Мөн Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт, барилга байгууламжийн өнгө үзэмж, хашаа хайсыг цэгцлэх, засварлан сайжруулах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Хотын даргад даалгалаа. Тэрчлэн хурлын үеэр цахилгаан тасрах, интернэт гацах, харуул хамгаалалт болон эмнэлгийн тусламж, төрийн өндөр дээд зочдын цуваа саатах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц төлөвлөгөө гаргаж ажиллахыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирт үүрэг болголоо.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 1 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 4 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 4 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 6 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 7 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 9 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 9 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19