Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ

О.Шүрэнцэцэг
2022/09/05

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байх жишээтэй. Түүнчлэн 2021 онд 625 мянган зөрчлийн дагуу цахимаар торгууль ногдуулсан бол энэ оны эхний найман сард 560 мянган зөрчил илрүүлж, торгууль ногдуулжээ. Торгууль төлөлт тун чамлам хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд авто машины бүртгэлийг төгөлдөржүүлж, татвар, оношилгоотой уялдуулах шаардлагатай байна гэж Нийслэлийн Засаг дарга дүгнэсэн. Машин унана гэдэг зардал, мөнгө зарцуулахаас аргагүй хэрэглээ болсныг нийт олонд ойлгуулахын чухлыг ч мөн тодруулсан юм.

Цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийг тодорхой болгох, дугаарын хязгаарлалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах, дугуй, скүүтер, мопед зэрэг дугуйт тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг дэмжих, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг хангах, хязгаарлалтын бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх, тус бүс дэх авто зогсоолыг төлбөртэй болгох, тус бүсэд зорчих шаардлагатай авто машинуудын талаарх мэдээллийг ил тод өгөх, цахим хяналтыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн уулзварыг хоёр түвшинд шилжүүлж, хөдөлгөөн зорчилтыг нэмэгдүүлэх зэрэг саналыг иргэд болон мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Хөдөө, орон нутгийн 100 гаруй мянган иргэд тээврийн хэрэгслээ Улаанбаатар хотод бүртгүүлсэн байх магадлалтайн дээр дугаарын хязгаарлалт үйлчлэх хугацааг үдшийн 20:00 цагаар тогтоосон нь оновчтой биш гэдгийг дээрх судалгаа харуулсан байна. Учир нь 20:00 цагт хөдөлгөөн сийрэг болохгүй байгаа нь энэ удаагийн дугаарын хязгаарлалтын үеийн судалгаанаас харагджээ.


2
angry
0
care
0
haha
3
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 23 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21