Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан хил нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг илрүүлж, албадан гаргалаа

О.Шүрэнцэцэг
2022/09/06

Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг илрүүлэн, албадан гаргалаа. Тодруулбал, Аяллын зорилгоор ирсэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нэр бүхий таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Чингис хаан олон улсын агаарын замын боомтоос Монгол Улсад нэвтрэх виз авахыг завдсан байна.   Иймд тухайн иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 буюу хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн үндэслэлийн дагуу Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа.

Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэж Монгол Улсад нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагаа сайтар судалж, нягтлах, аливаа худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхааруулж байна.


1
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 23 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21