Нүцгэн зургийг нь фэйсбүүк дээр тавина гэж бусдыг сүрдүүлж, мөнгө авсан иргэнд хоёр жилийн хорих ял оноов

Н.Мижидмаа
2022/09/19

Иргэн Э нь мөнгө авах зорилгоор, иргэн Н-ийг “… намайг хүчиндсэн  гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, цагдаа тан руу ярина өөрөө очиж уулзаарай“, “… та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна”, “… таны нүцгэн шалдан зураг байгаа фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр сүрдүүлж, түүнээс 5.550.000 төгрөгийг шилжүүлэн авчээ.  

Прокуророос Э-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Эрүүгийн хуульд зааснаар, бусдын эд хөрөнгийг авахын тулд  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлснийг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүхээс Э-г бусдын эд хөрөнгийг авахын тулд  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн  хорих ял оногдуулж, Иргэний хуульд зааснаар төлөгдөөгүй үлдсэн 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Э-ийн гаргасан “… хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шүүхээс Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн арга, сэдэлт, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, өмнө нь ял шийтгүүлж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй зэрэг хувийн байдалд тохирсон гэж үзэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэв.

 Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/... линкээр танилцана уу.

 Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө. 


0
angry
0
care
2
haha
5
liked
3
love
7
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 8 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 9 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 10 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08