Сузуки ЖИМНИ автомашины ЭРЭЛТ ИХСЭН, НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСЧ магадгүй байна

О.Шүрэнцэцэг
2022/09/21

Автомашин үйлдвэрлэхэд ордог түүхий эдийн үнийн өсөлттэй байдал болон олон улсын хэмжээнд тээвэр ложистикт гарсан хүндрэл хэвээр үргэлжилж байна. Ялангуяа машины чухал сэлбэгт орох хагас дамжуулагчийн түүхий эдэд үүссэн хомсдол үргэлжилсээр байгаа нь машин үйлдвэрлэгч компаниудыг үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах сонголтонд хүргэж байна. 

Энэ байдал цаашид үргэлжилвэл үйлдвэрлэгчид машины үнээ нэмэх шаардлага гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 Дэлхий дахинд хамгийн өндөр эрэлттэй, захиалгаар нийлүүлэгдэж байгаа машинуудад Toyota Land Cruiser 300, Nissan Y62, Suzuki Jimny зэрэг машинууд орж байна.

 Энэ дундаа дундаж орлоготой хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа 4-р үеийн Сузуки ЖИМНИ автомашин нь 2018 оны 9-р сард нээлтээ хийсэн үеэс хойш эрэлтийн тэсрэлтийг үүсгэн захиалгаар нийлүүлэгддэг цөөхөн автомашины нэг болсон билээ. Манай улсад ч гэсэн энэ байдал хэвээр байна.

 Тавин жилийн түүхтэй Сузуки Жимни автомашин нь үнийн хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 4-5 дахин хямд, ашиглалтын зардлын хувьд 3-4 дахин бага, цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах чадвар маш сайн, шатахуун зарцуулалт бага, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр машин ба 4-р үеийн шинэ загвар нь илүү загварлаг,илүү хүчтэй, илүү тохилог, дэвшилтэт технологийг илүү нэвтрүүлсэн ХОТ ХӨДӨӨГИЙН ХОСОЛМОЛ ХЭРЭГЛЭЭНД ТЭРГҮҮЛЭГЧ автомашин учраас залуучууд болон эмэгтэй хэрэглэгчдийн худалдан авалт эрс нэмэгдсэн нь үйлдвэрлэгчийн төсөөллийг давсан өндөр эрэлтийг үүсгээд байгаа юм байна.

 Эх сурвалжийн мэдээлснээр 2022 оны 8-р сарын байдлаар Сузуки ЖИМНИ автомашины хүлээлгийн хугацаа дараах байдалтай байна:

Япон улсад: 10-12 сар

Тайван улсад :12-18 сар

Европын улсууд : 12 сар

Монгол улсад : 3-5 сар

 

 

 




1
angry
0
care
7
haha
5
liked
2
love
1
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 22 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21