Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрөв


НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албанаас мэргэжлийн шинжээчид өнгөрсөн наймдугаар сард Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажиллажээ. 

Ингэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын стандарт шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилготой байсан аж. Улмаар тус сургалтын үйл ажиллагааг Нэгдсэн Үндэстний Байгууллага хүлээн зөвшөөрч, НҮБ-ын сургалтын Сертификат олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудын Зэвсэгт хүчний офицерууд манай улсад НҮБ-ын шалгуур хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах боломж бүрдлээ.


Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуягт өчигдөр (2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр) НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн, сертификатыг гардуулжээ.


Ташрамд дуулгахад8 Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 2003 оноос “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон Команд штабын сургууль, Энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагч офицерын дамжаа, Штабын офицерын дамжааг бусад улс орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулдаг болж, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдсэн билээ. Тухайлбал; Таван толгой дахь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжааг 2009 хойш нийт 14 удаа зохион байгуулж, гадаад улсын 82, Монгол Улсын 253 цэргийн алба хаагч хамрагдаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшүүлжээ.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 1 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 4 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 5 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 22 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 22 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15