Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна?

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

''Urban talk'' гэх youtube сувгаар сошиалаар цацагдсан контентэнд оролцох үеэрээ ёс зүйгүй бусармаг зүйл ярьсан гэж олон нийт дургүйцэл илэрхийлж мөн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа билээ.Энэ асуудлаар хуульч Р. Булгамаа дараах байр суурийг өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ.

Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна?

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу #Хүүхдэд садар самууныг сурталчилах, түгээх, үзүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйл – Хүүхдэд садар самууныг сурталчлах;
Дараах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. #Үүнд: Хүүхдэд садам самууны агуулгатай зураг бичлэг, кино, хэвлэл болон бусад материалыг үзүүлэх, түгээх, #Сурталчилах
Хүүхдийг садар самуун үйлдэлд татан оролцуулах.
Хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох, ятгах
#Хүлээлгэх_хариуцлага; Хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль-д 18 нас хүрээгүй хүнд садар самуун агуулгатай бүтээгдэхүүн түгээх, худалдах, #сурталчилахыг хориглосон байдаг.

#Хүүхдэд садар самууныг сурталчилах нь #маазрах сэдэв биш, энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл...
#Хүүхдийн_эрх, нэр төр аюулгүй байдлыг зөрчсөн аливаа үйлдлийг хошигнол, маазрал контент гэх нэрээр зөвтгөх боломжгүй. Хуулиар хамгаалагдсан харилцаа
Бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг бэлгийн агуулгатай аливаа сурталчилгаа бол инээдэм биш. Хууль үйлчилдэг.

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар #Хэвлэл_мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, #цахим_орчны_үйлчилгээ #эрхлэгч өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
Хуульч Р. Булгамаа. 2026.07.18






0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 1 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 4 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 5 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 22 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 23 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15