Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Нүхэн гүүр" орчимд голын усанд хөвж явсан бөмбөгийг авахаар усанд орсон 22 настай, иргэн Д живсэн тухай дуудлагыг
энэ сарын 12-ны өдрийн 17:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид аврах завь, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон шаардлагатай техник, хэрэгслийг ашиглан Орхон голын дагуу эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.
Эрлийн ажиллагааны үр дүнд энэ сарын 17-ны өдрийн 14:57 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг осолдсон газраас доош 20 км-ийн зайд Орхон голын "5 салаа" гэх газраас олж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.

Амарч, аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна.


0
angry
1
care
1
haha
3
liked
0
love
8
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 1 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 2 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 19 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 21 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 22 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15