2022 оны есдүгээр сарын 25-ны автомашингүй өдөр болно. Уг өдөр нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт оруулсан талаар албаныхан мэдээллээ.
Тодруулбал, энэ Ням гарагт нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 автобусны явах маршрутад өөрчлөлт орохоор болжээ. Ч1, Ч6, Ч3 чиглэлийн автобуснууд Нарны зам болон Их тойруугаар хуваагдаж явах бөгөөд Хотын төвөөр нийтийн тээврийн автобус явахгүй. Нисэх, Яармагийн чиглэлийн автобус 120 мянгатын уулзвараар буцаж эргэх зохицуулалтыг хийсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна