ЗУРА2: ЦУРАМ АЖИЛЛАГААГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН


Фантастик продакшны шинэ уран бүтээл болох Зура2 Цурам ажиллагаа нээлтээ хийгээд ердөө арваад хонож буй. Тус кино Фантастик продакшны 14 дэх дэлгэцийн бүтээл бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа урлаг судлаач, кино шүүмжлэгчдийн нүдэнд өртөөд эхлэв. Үүний зэрэгцээ үзэгчдийн сонирхолыг тун ихээр татаж буй. Иймд уншигч та бүхэнд "Зура2 Цурам ажиллагаа"-ны тухай сонирхолтой мэдээллийг хуваалцаж байна.

-Шинэ адал явдал-
"Зура2-Цурам ажиллагаа" кино "Зура-1" киноны үргэлжлэл биш гэдгийг уншигч та бүхэн аль хэдийн мэдсэн гэдэгт итгэлтэй байна. "Зура-2" кинонд цоо шинэ адал явдал өрнөх бөгөөд өгүүлж буй санаа нь тун өвөрмөц. Найруулагч, зохиолч бүр барьж авахгүй сэдвийг ойлгомжтой байдлаар үзэгчдэд харуулахыг зорьжээ. Фантастик продакшн киноны өгүүлэмж, сэдвээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг билээ. Тэгвэл тэд шинэ уран бүтээлдээ үндэсний аюулгүй байдал, улс төр, эх орны тухай шинэ шинэлэг өнцгийг тусгажээ. Кино гэхэд бодит амьдрал шиг. Яг л бидний амьдрал, өнөөгийн нийгэмд болж буй, болсоор ч байх үйл явдлууд өрнөх нь тэр. Дүрүүдийн амнаас гарч буй үгс ганц хоёрхон үгэнд, ганцхан өгүүлбэрт киноны утга санаа агуулагдаж байв. Тэгвэл "Зура-2" киноны шинэ адал явдал уншигч таны төсөөлөлтэй хэр
нийцэх бол?


-Сонирхол татахуйц дүр сонголт

Дүр сонголтын тухайд шинэхэн гавьяат Ш.Доржсүрэн, СТА С.Ариунбямба, Г.Баярхүү, Х.Отгонтунгалаг нарыг урьж тоглуулжээ. Мөн Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, СТА Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Б.Ганчулуун, Э.Одбаяр, Ц.Номин нар тоглосон. Зөвхөн Монголын уран бүтээлчид гэлтгүй Сингапур, Малайз, Хонг Конг, Казакстан зэрэг гадаадын туршлагатай уран бүтээлчдийн урьж тоглуулсан юм. Ялангуяа киноны эсрэг дүрүүдийг өндөр түвшинд бүтээсэн жүжигчид болох С.БолдЭрдэнэ, Б.Барслхагва, Малайзын жүжигчин Steve Yap нар бүх дүрүүд дотроос оргил нь байв.


Дүр бүтээх, дүрд тоглох хоёр ялгаатай хэмээн кино уран бүтээлчид ярьдаг. Тэгвэл уг
киноны дүрүүд өөр өөрсдийн дүрээ амилуулж, хүлээсэн үүргээ ягшитал биелүүлжээ.
Тийм ээ, тэд зүгээр нэг кинонд тоглоод өнгөрсөнгүй. Тэд дүрээ бүтээж, тухайн дүрээрээ
үзэгчдэд маш олон дуут дохиог үлдээж чаджээ.

Мөн үүний зэрэгцээ эерэг талын дүр болох С.Ариунбямба, Ж.Алтаншагай нар өөрсдийн үүргийг
өндөр гүйцэтгэлтэйгээр харуулж чаджээ. Яг энд киноны цөөн хэдэн эмэгтэй дүрийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Тухайлбал, Фантастик продакшны залуу жүжигчин Ц.Номин Саруулын дүрийг бүтээжээ. Тэрбээр ТЕГ-ын алба хаагчдын ганц шигтгээ нь байв. Яг энэ кинонд энэ дүр, энэ дүрд энэ жүжигчин байх ёстой мэт зохицол. Үзэгдэл бүрд гараад байхгүй ч гарах бүртээ үзэгчдийг дэлгэцийн нэг өнцгөөс нөгөө
өнцөг рүү буюу өөр рүүгээ татахуйц...


-Сүүлийн үеийн техник технологи

Фантастик продакшны шинэхэн уран бүтээлийн зураг авалтын тухай бичихийн өмнө тоног
төхөөрөмжийг дурдах нь зүйтэй юм. Тэд шинэ шинэлэг бүхнийг эрэлхийлдэг хүмүүс. Тиймдээ ч
шинэ уран бүтээл бүртээ шинэлэг зүйлсийг агуулуулахын зэрэгцээ тоног төхөөрөмжийн хүчин
чадлыг ч мөн орхигдуулсангүй. Кино уран бүтээлч, зураглаачид амьд мэдэржийг үзэгчдэд
мэдрүүлэхийг зорьдог. Тийм ч учраас "Цурам ажиллагаа" уран сайхны киноны зураг авалтыг
ARRI камераар хийжээ.

Иймд Фантастик продакшны өмнөх уран бүтээлүүд төдийгүй Монголын кино урлагт урд
өмнө үзэгдэж байгаагүй камерын өнцөг шийдлүүд, уран зураг шиг байгалийн үзэгдлүүд зэрэг
нь нүд баясгам тансаг.


Киноны зураг авалтыг Монгол, БНХСУ, Тайланд улсад хийсэн бөгөөд ерөнхий зураглаачаар
Г.Гүеэнбаатар ажиллажээ. Тэрбээр Маш нууц, Байтаг богд, 37-р Точко, Зура 1 киноны ерөнхий
зураглаачаар ажилласан юм.


-Монголын кино урлагт нэг шат ахиулсан зураг авалт

Нүд баясгам, шар үс босгом, уулга алдуулам, суудлаасаа өндөлзүүлэм үзэгдэл зураглалууд
киноны турш үргэлжилнэ гэдгийг уншигч танд юуны өмнө хэлье. Тэр бүх үзэгдэл дундаас
тулааны хэсэг үзэгчид, кино шүүмжлэгчдийн хүлээлтийг хэдэн төө давав.

ARRI камер нь Герман улсын үйлдвэрлэгч ARRI группийн үйлдвэрлэсэн кино зурагавалтад ашигладаг камер юм . Уг камераар Hugo, Life of Pi, Gravity, Birdman, The

Revenant, 1917 зэрэг шилдэг кино уран бүтээлүүдэд ашигладаг. Тухайлбал, дээр дурдсан
кинонууд бүгд шилдэг зураглаачийн төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Үүнд ARRI
камер чухал нөлөө үзүүлсэн.

Тулааны хэсгүүдийг Мулан, Шангчи зэрэг холливиудын кинонд ажилласан “Mongol stunt”
баг гүйцэтгэсэн бол гал буудалцаан, тэсэлгээний хэсгийг Казакстаны “Nomad stunts”
гүйцэтгэжээ. “Nomad stunts” нь Мулан, Марко Поло, Тобол зэрэг уран бүтээлүүдэд ажилласан
юм.
Мөн жүжигчдийн зэвсэгтэйгээ харьцаж буй байдал нь жинхэнэ тусгай хүчний алба хаагчид
гэлтэй.


-Чадварлаг найруулагчийн бүтээл

Кино зохиолчид, найруулагчид хувь хүнийхээ хувьд хэн болох, сэтгэлзүйн хувьд ямар зөрчил,
эмзэглэлийг агуулж явдаг хүн юм гэдгээс тухайн найруулагчийн бүтээлүүд төрдөг мэт. Тэгвэл
найруулагч Б.Тамирын хувьд эх орон, хайр, эр зориг, итгэл үнэмшил, шударга ёс түүнд
хамгийн ойр, яах аргагүй түүнийг хөглөж чаддаг сэдэв бололтой.

Зарим тулаантай киног харцаа буруулан байж үзсэн тохиолдол цөөнгүй бий. Харин Фантастик продакшны хамт олон үзэгчдийн нүдийг өвтгөхгүйгүйгээр тулааны хэсгүүдийг чадварлаг харуулжээ. Хуруулах харуулахдаа бодит байдалд ойртож, амьд мэдрэмжийг үзэгч танд мэдрүүлэхээр зэхжээ.

Тэрбээр хамгийн анх “Амингоо” богино хэмжээний киноны ерөнхий найруулагчаар
ажиллаж байв. Үүнээс хойш “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Маш нууц”, “Зүрхний
хилэн”, “37-р Точка”, “Зура” зэрэг УСК-нуудын ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд
“Шилдэг найруулагч”-ийн шагнал хэд хэдэн удаа хүртсэн билээ.

Дашрамд, Киноны төгсгөл үзэгч бүрт "Зура-3" гарна гэх сэдлийг өгөв. Марвелийн киноны
төгсгөлийг хүлээн байж үздэг бид Монгол киноны төгсгөлийн догдлол дүүрэн хүлээдэггүй. Энэ
ч утгаараа төгсгөлийг нь үзээгүй гарсан үзэгч энэ хэд хоногт цөөн байсангүй. Өөрөөр хэлбэл,
дэлхийн хэмжээний цувралуудтай дүйцэхүйц уялдаа холбоо байв. Энэ нь үзэгчдэд дараагийн
ангийг тэсэн ядан хүлээх, төсөөлөх боломжийг олгов.

Д.Батчулуун


3
angry
0
care
0
haha
0
liked
10
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 1 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 4 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 19 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 20 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 21 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 22 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 23 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 23 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 23 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 23 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр