Төв Азид технологи экспортлох анхны гэрээг ФИБО КЛАУД байгууллаа


Нийтийн анхны клауд инноватор компани болох Фибо Клауд нь Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох Транстелеком-ын Казахстан улсын 9 хотод байрших Tier III стандартын 10 дата төвд клауд үйлчилгээг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, тус хоёр компани 2022 оны долдугаар сараас эхлэн яриа хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд гурван сарын турш системийн туршилт, сайжруулалт, гэрээ хэлэлцээрийн шат үргэлжилсэн байна. 

Энэхүү хамтран ажиллах гэрээ нь Монголын технологийн компани Төв Азид технологи экспортолж буй анхны томоохон гэрээ болж буйгаараа онцлогтой болж байна.

Транстелеком ХК нь 1999 онд байгуулагдсан 3,500 гаруй ажилтантай, нийт хүн амын 40 орчим хувьд үүрэн харилцааны үйлчилгээг үзүүлж ажилладаг бөгөөд нийт 14 хотыг холбосон 25,000 км шилэн кабелын сүлжээний холболттой үндэсний томоохон компани юм.

 Тус компани нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, шинжлэх ухаан гэх олон олон салбаруудтай хамтран ажиллахын сацуу системийн бүрэн автоматжуулалт, шилэн кабель холбох үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг бүрэн цахимжуулахаас гадна мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн компани юм.

 Фибо Клауд компанийн хувьд 2018 оноос хойш  үүлэн технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж cloud.mn болох Монголын анхны нийтийн болон хувийн клауд, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож одоогоор 1,000 гаруй дотоодын байгууллагуудын цахим платформын найдвартай ажиллагааг хангаж байна. Amazon Web Service-н албан ёсны уулзалтуудыг тогтмол Улаанбаатартаа байгуулдаг ФИБОчуудын төслийг Amazon компани өөрсдийн албан ёсны сайт дээрээ өнгөрсөн жил гаргаж байсныг мөн онцлох нь зөв байх. Мөн тэд Forbes Mongolia 2021 шилдэг технологийн компаниар шалгарч байжээ.

Монгол залуусын оюуны хөдөлмөрөөр бүтэж буй софтвейр систем зөвхөн дотоодын хэрэгцээ бус олон улсын хэрэгцээнд нийцэж чадна гэдгийг энэхүү үйл явдал харуулж байна.

Платформын альфа хувилбар: https://console.ttc.kz/


0
angry
0
care
0
haha
7
liked
6
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 27 минутын өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 18 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 19 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 20 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 20 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15