Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Даажаа толгой” гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдрийн 13:59 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 14:08 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сэврэй сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй хохирол учраагүй гэж мэдээллээ.
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна