ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ


Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх "Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл"-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төсөлтэй танилцлаа. Үүнтэй холбогдуулан зээлийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг сайд Б.Чойжилсүрэнд, бодлогын арга хэмжээний биелэлтийг хангахад анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Хөгжлийн бодлогын зээл нь "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамж, банкны салбарын засаглалыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна.

Энэ зээл нь Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай тохирсон "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн санхүүжилтийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас олгох 850 сая ам.долларын эхний шатных юм.

Японы тал хөнгөлөлттэй зээлээ гурван жилийн хугацаанд тэнцүү хэмжээтэй санхүүжүүлэх бөгөөд энэ онд 283 сая орчим ам.доллар байна. Зээл нь 20 жилийн хугацаатай, үүнээс эхний зургаан жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 0.8 хувийн хүүтэй, урьдчилгаа шимтгэл зээлийн санхүүжилтийн дүнгийн 0.1 хувь байх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 2 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 9 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 11 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 11 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 12 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 14 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19