Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм

O.Аззаяа
1 цагийн өмнө

Монгол Ардын нам 105 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний хувьд хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчинд чанартай боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэлт болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг нийгмийн бүхий л түвшинд шийдвэрлүүлэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэсэн холбоог байгуулж байна. Тус холбооны гол зорилго бол халамж биш хүн бүрийн саадгүй амьдрах суурь эрхийг хангах юм. 

“Хамтдаа босго давъя” уриатайгаар Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.06.21/ болж буй нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас төлөөлөл оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар Их хурал болж байна.

Нийгэмд, нийтийн тээвэрт, гудамж талбайгаар явахад ямар саад тотгор тулгардаг гэдгийг гадаах талбайд бодит байдлаар харуулсан зам, гарц, талбайг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралд үзүүлэв.

Мөн Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт хийж бүтээсэн, урласан бүтээлээ дэлгэснээ танилцууллаа.

Хөдөлмөрлөж буй хүн бүрийг дэмжих, саад бэрхшээлийг чөлөөлж буй Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал танхимд цугласан Их хурлын төлөөлөгчдөд хандан ард түмний итгэл дээр оршин тогтнодог Ардын нам хүн төвтэй, хүн чанартай бодлого баримталдаг гэдгээ онцлов.

Түүний хэлсэн үгээс дурдвал:

- Хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төрийн эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох бодит боломжийг хангах нь Монгол Ардын намын санаачилга байсаар ирсэн. 

-Арван жилийн өмнө 2016 онд Монгол Ардын нам хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг өөрийн эх орондоо анхлан тунхаглан үлгэрлэн манлайлж ирсний бодит илрэл нь 2024 оны УИХ-ын сонгууль юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, та бүхний дуу хоолой, хүсэл сонирхол, эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, элч төлөөлөгч тань болон ажиллаж байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд олон удаа нэр дэвшиж байсан боловч улс төрийн намуудын бодлогын дэмжлэг, санаачилга дутагдаж байсан учир төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллаж байгаагүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн сонгуульд бусдын нэгэн адил өрсөлдөхөд маш олон саад тотгор учирдаг. Саад тотгор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгаа юм биш хүний эрхийн мэдлэг, мэдрэмж, ойлголт, хандлага дутагддаг нь үнэн. 

- Үүнээс улбаатай олон саад тотгор, чөдөр тушаа өнөөдөр ч амь бөхтэй байна. Биет саад буюу барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгслийн зам, шат, босго, мэдээллийн хүртээмжгүй байдал буюу брайл бичиг, дохионы хэл, хадмал бичвэр, дүрст харилцаа, цахим болон туслах технологийн дэвшил зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан нэвтрүүлэхийн төлөө хийх ажил, шийдэх асуудал их байна. Энэ бол нийгмийн саад буюу харилцааны хүндрэл, хөгжлийн бэрхшээлтэй хүндээ хүртээмжгүй төрийн үйлчилгээг өөрчлөн шинэчлэх тухай зорилго юм.   

- Зам, шат, босгоос эхлээд мэдээлэл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хандлагын саадыг арилгаж чадвал хүн бүр өөрийн чадвар, хүсэл мөрөөдлөөрөө нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой болно. Эдгээр саадыг бид монгол гэрийн босготой энд зүйрлэж уриагаа тавьсан. Монгол гэр бол дэлхийд цор ганц, биднийг дэлхийд харуулах ондоошил, дангааршил. Монгол хүний сэтгэлгээнд “босго” бол эрхэм зүйл, “босго” өндөр байхын хэрээр шалгуур шаардлага өндөр болдог. Гэтэл “гэрийн босго” хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд “гэрээсээ гарах” хамгийн анхны том давж гарах даваа болж байна. Үүнээс болоод өнөөдөр манай нийгэмд олон хүн хүссэн сургуульдаа сурах, хүссэн ажлаа эрхлэх, төрийн үйлчилгээ авах, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцохдоо үл үзэгдэх олон босготой тулгардаг. Тэр “босго” нь заримдаа шат, хаалга, зам талбай байдаг бол заримдаа ойлголт, хандлага, ялгаварлан гадуурхалт байдаг. Тиймээс бидний зорилго бол шинэ “босго” босгох биш, харин байгаа босгыг хамтдаа даван туулах явдал юм.

- Монгол Ардын нам хүн төвтэй хөгжил, тэгш боломж, шударга оролцоог эрхэмлэдэг улс төрийн хүчин. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангах нь зөвхөн нийгмийн хамгааллын асуудал биш, харин ардчилал, хүний эрх, хөгжлийн асуудал юм.

- Бидэнд хийх ажил их байна. Хүртээмжтэй орчин, хүртээмжтэй мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын үйлчилгээг тэгш хүргэхийн төлөө хамтдаа шийдэх асуудал их байна. Бид дангаар энэ бүх асуудлыг зөв онилон даван туулж чадахгүй. Та бүхний идэвхтэй оролцоо, хувь нэмэр онц чухал. Хамтдаа хүчин зүтгэж байж олон асуудлыг шийдэж чадна. Өнөөдрийн байгуулж буй холбоо бол МАН-ын дэвшүүлж буй “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм. Энэ бол хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн “Чөлөөлье” санаачилгаас эш үндэстэй юм.  Нэг холбоо нэмж бүртгүүлж байгаа хэрэг биш илүү хүртээмжтэй, илүү тэгш, илүү оролцоотой, эрх чөлөөний төлөөх хамтын хөдөлгөөн эхэлж байна. Хүний эрхийг хангахын төлөөх бодит үйл хэргийг өөрсдөөсөө, Монгол Ардын намаас эхлүүлье. Хүний эрхийн төлөөх хөдөлгөөн энэ танхимаас эхэлж байна.

- Хүн бүр, хэн бүхний тэгш оролцоог үнэлдэг нийгмийн төлөө, хүн бүрд хүртээмжтэй, хэн бүхний боломжийг нээдэг бодлогын төлөө, хэн ч үл хоцрох Монголын төлөө хамтдаа босго давъя!  Саадыг чөлөөлье! Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны Анхдугаар хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 1 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 3 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 5 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 6 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 6 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 9 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19