2026 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.
Хур тунадас 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 19-22-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
23-наас ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +29...+34 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 20, 21, 22-нд бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв зүүнээс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 19-22-нд сэрүүхэн шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, 23-наас дулаарч шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна