“UG Arena” sportainment center болон Shoppy.mn хамтран ажиллана

О.Шүрэнцэцэг
2022/10/04

“Уранган Групп” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж буй “UG Arena”  цогцолбор нь дэлхийн жишигт нийцсэн Монголын анхны спорт цогцолбор бөгөөд нийт 20 мянган м2 талбайтай, 6 давхар байгууламж юм. Цогцолборын 3-6 давхарт 3 мянган хүний суудалтай спортын ордон байрлах бөгөөд дотоод интерьерийн сүүлийн үеийн шинэлэг шийдлийг цогцлоосноороо онцлог. Мөн 1-2 давхартаа shopping mall, гоо сайхны үйлчилгээнүүд байрлах ажээ.

“UG Arena” нь “FIBA”-ийн стандартын шаардлагад нийцсэн NBA-ийн спорт/тоглолтод орднуудад ашигладаг “PR Lighting” брэндийн гэрэл, “Dallariva” брэндийн “hevea” модон шал, “Avant seating” брэндийн эвхэгддэг суудал, “Schelde sports” брэндийн сагсны шийд, “JBL BRX” брэндийн хөгжим аппаратур гээд техникийн  тоног төхөөрөмжүүд нь бүгд дэлхийн жишигт нийцсэн, спортын салбарт үнэмлэхүй үнэ цэнтэй юм.

“UG Arena” үндэсний цахим худалдааны тэргүүлэгч сайт shoppy.mn болон “Коди” ХХК хамтран цахим тасалбар борлуулалтын системийг нийлүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Shoppy.mn 2017 оноос эхлэн цахим тасалбарын шийдлийг монголын энтертайнмент зах зээлд нэвтрүүлснээр одоогийн байдлаар нийт үзвэр, үйлчилгээ, экспогийн 80 гаруй хувийг цахимаар борлуулан салбартаа тэргүүлсээр ирсэн. Үйл ажиллагаагаа өргөтгөх хүрээнд уг цогцолборт болох бүх спорт, энтертайнмент арга хэмжээний тасалбарыг “UG Arena” болон Shoppy.mn-р үзэгчдэд түргэн шуурхай хүргэж, борлуулахаар хамтран ажиллах юм. Уг нэгдсэн цахим тасалбарын системийг “Коди” ХХК гүйцэтгэж ажиллана. Тэд цахим худалдааны “SaaS” үйлчилгээг монголын 100 гаруй компаниуд нийлүүлдэг төдийгүй enaadam.mn зэрэг цахим тасалбар борлуулалтын системүүдийг амжилттай хөгжүүлэн, нэвтрүүлсэн.

Цахим тасалбарын нэгдсэн систем бий болсноор спорт, энтертайнментийн бүх төрлийн арга хэмжээний тасалбарууд shoppy.mn болон бусад платформууд дээр зэрэг борлуулагдах боломжтой болох юм. Нэгдсэн цахим тасалбар борлуулалтын системийг ашигласнаар үзэгчид сонирхсон спорт, шоу энтертайнмент арга хэмжээгээ дараалал үүсгэхгүйгээр, өөрийн хүссэн суудал, байршлыг сонгон, хувийн мэдээллээ алдахгүйгээр урьдчилан захиалах, шоу, арга хэмжээний мэдээллүүдийг нэг дороос, цаг алдалгүй авах боломжтой. Ингэснээр өндөр үнээр, “шаг”-ийн тасалбар худалдан авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.        

Уг хамтын ажиллагааны хүрээнд “Шоппи” ХХК нь уран бүтээлчид болон спортын тоглолт зохион байгуулагчидтай тасалбар борлуулах гэрээ байгуулан, тасалбар борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлж, цаашид олон платформуудад нэгэн зэрэг байрших боломжийг нээж өгч байгаа юм.


1
angry
7
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 21 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21