БШУЯ: МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчилнө гэдэг ташаа мэдээлэл

Н.Мижидмаа
2022/10/05

Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүсэн бий болсны 80 жилийн ойн баярын хурал төрийн ордонд болж байна. 

Хурлын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан энэ ондоо багтаж, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн нэрийг Монголын Үндэсний Их Сургууль(МҮИС) болгон өөрчилнө гэж хэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Тэгвэл уг мэдээлэл ташаа болохыг БШУЯ-наас мэдэгджээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: МУ-д орчин цагийн ШУ-ны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС ч бичиж үлдээсэн. 1992 онд Ардын их хурлаар МҮИС гэдэг нэр МУИС-д олгогдсон. Монголын Үндэсний их сургууль гэдэг нэр бол Монгол Улсын их сургуулийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн туршлага ололтоор бичигдсэн түүх. Хэн нэгэн этгээдэд МҮИС гэдэг нэр ашиглагдаж болохгүй. Энэ нэр бол МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой. Маргаан олон жил үргэлжилж МУИС-аас гаргасан оюуны өмчийн маргаан дээр МУИС ялсан. Тиймээс МҮИС гэдэг нэр МУИС дээр буцаж хадгалагдах эрх үүсч байна гэж үзэж болно. Одоогийн МҮИС гэдэг сургууль нэрээ яаж өөрчлөх нь тухайн бизнесийн байгууллагын эрх.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 7 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 8 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 9 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08