Залуучуудын дунд цөсний хүүдийгээ авхуулах тохиолдол нэмэгджээ

О.Шүрэнцэцэг
2022/10/06

Сүүлийн жилүүдэд  цөс өтгөрч, чулуужих тохиолдол залуучуудын дунд  эрс нэмэгджээ. Тодруулбал Өглөөний цайгаа уухгүй өлөн гарах,  хоолоо сойх зэргээр ирж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Мэргэжлийн эмчийн хэлж байгаагаар  өөх тостой хоол хэтрүүлж иддэгтэй холбоотойгоор цөс чулуужих өвчин газар авч байгааг хэлж байв.

Эмэгтэйчүүд турж, жин хаяна гэж хоолоо бүр мөсөн хассанаар ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямарч, жин хаясан авч хэдэн сарын дараагаар цөсний хүүдий авхуулах хагалгаанд орох нь цөөнгүй байна.

 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА

- Цөс юунаас болж өтгөрдөг юм бэ?

-Хөдөлгөөн багатай, агшилт муутай өөрөөр хэлбэл цөсний уутанд цөс зогсонги байдалд орохоор өтгөрдөг. Цөс өтгөрсөн хүнд эмийн эмчилгээ хийлгэ гэж зөвлөдөг. Цөс угаадаг олон арга бий. Хамгийн түгээмэл арга нь гэвэл шар сүүгээр угаах юм. Цөс агшихаараа зогсонги болсон өтгөн цөсөө шахаж өгдөг. Цөсний уут агшиж хоосрохоор дахиад шинэ цөс орно. Энэ нь шар сүүгээр угаах арга юм. Мөн магнизм давсаар угаадаг. Шар сүүгээр угаах аргаас илүү хүчтэй агшилт сайн явагддаг. Ингэж угаах аргыг эмээр эмчлэх арга гэдэг. Цөс өтгөрснийг бүр сайн угаая гэвэл амаар нь зонн залгиулаад 12 хуруу гэдэс рүү оруулж, яг цөсний суваг 12 хуруу гэдэс рүү нээгдэж байгаа үед нь цэвэр, ариун уусмалаар угаадаг. Ийм аргаар угаах нь тун ховор байдаг. Чулуутай цөсийг угаагаад чулууг гаргана гэдэг магадлал харьцангуй бага. Харин зогсонги болж байгаа цөсийг угаах эмчилгээний арга байдаг. Тэгээд эмчилгээний үр дүн өгөхгүй байвал цөс авдаг заалт бий.

ЦӨС УГААХ АРГА

  • Өглөө 7-8 цагийн үед дөнгөж саасан саамыг самбай дээр шүүж 100-250 мл нэг аягыг өлөн байхдаа ууна. Үүний дараа баруун хажуугаар доош харан хэвтэж баруун хөлийг хагас нугална. Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг.
  • Хөлдөөсөн саамаар цөс угааж болно. Технологийн дагуу хөлдөөсөн саамыг зөв гэсгээн /буцалгаж болохгүй/ 200-300 млгр-ыг зөвхөн өлөн үедээ дээрхийн адил байрлалтайгаар ууж хэрэглэнэ. Хуурайшуулсан саамаар цөс угааж болно. Зуны улирлаас бусад үед гүүний саамаар цөс угаавал технологийн дагуу бэлтгэсэн саамнаас /100 гр-аар савласан/ талыг нь буцалгасан бүлээн усанд 100-200 гр усанд найруулан ууж болно. Хэрэв цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал саамны хэмжээг нэмж болно. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй.
  • Өглөө өлөн дээрээ 06:00-07:00 цагийн хооронд угаана. Цөс угаах өдрийн өглөө нь аяганд буцалгасан ус дүүртэл хийгээд 25 граммын нунтаг Магнийн сульфатаа хийж уустал нь хутгаад ууна. Ууж дуусаад үлдсэн усаа нэг цагийн дотор аажим ууж дуусгаад баруун хөхнийхөө дор бүлээн жин тавиад баруун хөлөө нугалан хэвлий рүүгээ шахан доошоо харж гүйлгэх хүртлээ хэвтэнэ. Энэ аргыг биеийн жин нэмэгдэх хандлагатай, таргалалт, өтгөн хаталт, цөсний хүүдийн агшилт муудсан үед, хоолны шингээлт муудах, харшлын өвчнүүд, ходоодны хүчил ихэссэн, хэт багадсан үед угаана. Харин өндөр даралттай, эсвэл хэт бага даралттай өвчтөнд, нүд болон тархины даралттай, ходоод гэдэсний шархлаатай, элэгний архаг үрэвсэл сэдэрсэн, хүндэрсэн үед, өндөр настанд хийхийг хориглоно.




1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 21 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21