С.Амарсайхан: Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшгийн дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ

О.Шүрэнцэцэг
14 цагийн өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан боллоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын гамшгаас хамгаалах алба байгуулагдсан цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн, стратеги бодлогоо шинэчилж, гамшгаас аврах, гал түймэр унтраах техник хэрэгслээ сайжруулж байгаа ч биднээс үл шалтгаалсан байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж буй нөлөөлөл буурахгүй, учирч болзошгүй эрсдэл илүү нарийн төвөгтэй, тодорхой бус шинж чанартай болж байгаа нь биднээс ихээхэн бэлтгэл, бэлэн байдлыг шаардаж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшгийн дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байдаг. Иймд бид гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр гамшгийн дараа учирч болзошгүй хохирлоос сэргийлж, түүнд зарцуулах зардлын хэмжээг 10-15 дахин хэмнэх боломжтой. Гэтэл 2015-2021 оны дунджаар манай улсад гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардал улсын төсвийн 0,02 хувийг эзэлж байна” хэмээн онцоллоо.

Хуралдаанаар зөвлөлийн 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсч, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Аливаа гамшиг ослын үед бэлэн байх чадварыг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх насныханд суулгах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх шаардлагатай байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл 2019, 2020, 2021 онуудад тус бүр гамшгийн төрөл бүрээр болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх 3 удаагийн багц зөвлөмжийг батлан гаргаж, нийт 77 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэнээс хэрэгжилт хангалтгүй, анхаарал хандуулах шаардлагатай олон арга хэмжээ байна” хэмээгээд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах ажил арга хэмжээний үр дүнг эргэн харж, цаашид Үндэсний зөвлөлийн гишүүдэд салбарын түвшинд онцгойлон анхаарч өндөр хариуцлагатай хэрэгжүүлэх хугацаатай үүрэг чиглэл өглөө.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 3 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 9 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 10 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 12 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 14 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 14 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр