Он гарсаар 15 хүүхэд сураггүй алга болжээ

О.Шүрэнцэцэг
2022/10/10

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 0-18 насны 1009 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсон гэж бүртгэгдсэнээс 990 хүүхэд олдож, одоо 15 хүүхэд олдоогүй байна.  Өнөөдрийн байдлаар сураггүй алга болсон хүүхдүүд хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа юм.

Насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хэлэлгүй найз нөхдөөрөө нэгнийдээ цуглах, хөдөө, орон нутагт зорчдог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих ар гэрийн хараа, хяналт сулаас төөрөх, сураггүй болох зэрэг нөхцөл цагдаагийн байгууллагад түгээмэл бүртгэгдэж байгаа ч нийт алга болсон хүүхдийн дийлэнх хувь нь 24 цагийн дотор олддог.

Цагдаагийн байгууллага иргэдээс ирсэн мэдээллийн дагуу сураггүй алга болсон хүүхдийг байгууллагын нэгдсэн сангаар дамжуулан улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, тав хоногийн дотор гомдол гаргагчид мэдэгдэж шийдвэрлэдэг.

Эцэг, эхчүүд хүүхдээ алга болсон гэж цахим сүлжээ ашиглаж түүний зураг, хувийн мэдээлэл зэргийг байршуулах нь тухайн хүүхдийг үеийнхэн нь гадуурхах, дээрэлхэх зэргээр амьдралд нь сөргөөр нөлөөлж байна.

Тийм учраас эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд хүүхэд тань алга болсон гэж үзвэл оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад биечлэн очиж мэдээлэл өгөх эсвэл 102 тусгай дугаарт мэдэгдэх хэрэгтэй байна.


2
angry
0
care
0
haha
6
liked
1
love
39
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 21 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21