Нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өгчээ

О.Шүрэнцэцэг
2022/10/11

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хурлыг хийлээ. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн болон урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлуудын талаарх нэгдсэн мэдээллийг эмнэлэг болон харьяа байгууллагуудын удирдлагуудад өгсөн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2023 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбар нэг их наяд 481 тэрбум төгрөгийг тусгуулсан. 2021 онд ковидын тусламж, үйлчилгээнд 560 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2022 онд ковидын тусламж, үйлчилгээнд ЭМД-ийн сангаас 360 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. ЭМД-ын сан 705 оношийн бүлгээр санхүүжилтийг олгодог бөгөөд тус санхүүжилтийг олгоход тухайн оношийн бүлэгт эм, эмнэлгийн хэрэгслийн материал, байгууллагын урсгал зардал, цалин гэх мэт бүх зарцуулалт ордог. Тиймээс 2023 оны төсөвт суусан нэг их наяд 481 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бусад ажлыг хийхэд хангалттай гэж үзэж байна. 2022 онд ЭМД-ын биелэлтийг 200 тэрбумаар давуулан биелүүлсэн амжилттай ажилласныг онцоллоо.


Үүнээс гадна иргэдээс эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдын харилцаа, хандлагын талаар гомдол санал ихээр ирж байна. Тиймээс бүх шатлалын эмнэлгүүд үүн дээр анхаарч, сургалт хийж, байгууллын дотоод соёлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангах ялангуяа НЭМГ-т орны зохицуулалтыг маш сайн хийж, нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өглөө. Мөн ХӨСҮТ-д энэ жилээс томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав. Мөн улс орон даяар өрнөж байгаа эрт илрүүлэг үзлэг оношилгоог эрчимжүүлж, насанд хүрэгчдээ түлхүү авч хүлээгдэл чирэгдэл ойлгомжгүй байдал үүсгэлгүй үйлчилгээгээ үзүүлэхийг сануулав. Энэ үеэр хуралд оролцогчид цаг үеийн мэдээлэл дамжуулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт үйлчилгээнд гарч байгаа эерэг үр дүнгүүдийн талаар ярилцлаа.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 21 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21