Судалгаа: КОВИД-19 халдвараар нас барсан хамгийн өндөр настай иргэн 100 настай бол хамгийн балчир нь хоёр сартай байжээ

О.Шүрэнцэцэг
2022/10/12

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 100 мянган хүн амд ногдох Ковид-19 халдвараар нас баралтын түвшнээр Перу улс хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол манай улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна. ОХУ улсын 100 мянган хүн амд ногдох нас баралтын түвшин 113 байгаа бол БНХАУ-ынх 0.35 байна

МОНГОЛ УЛС КОВИД-19 ХАЛДВАРААР НАС БАРАЛТЫН ТҮВШНЭЭР ДЭЛХИЙД 102 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

100 мянган хүн амд ногдох Ковид-19 халдвараар нас баралт, улс орноор, 2021.08.10 өдрийн байдлаар

Зураг 2. Монгол Улсын 100 мянган хүн амд ногдох КОВИД-19-ийн халдвараар нас баралт, сараар

100 мянган хүн амд ногдох Ковид-19-ийн халдвараар нас баралтын түвшинг сараар харвал, 5 дугаар сар хүртэл улсын дунджаар 4, аймагт 1, нийслэлд 7 байсан бол 6 дугаар сард улсын дундаж 9, аймагт 4, нийслэлд 14 болж өссөн байна. 100 мянган хүн амд ногдох нас баралтын түвшин 7 дугаар сард нийслэлд буурсан ч аймгуудын хэмжээнд өмнөх сарын түвшинд байна.

МОНГОЛ УЛСАД КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААР НАС БАРСАН ИРГЭДИЙН ДУНДАЖ НАС 68 БАЙНА

2021 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Монгол Улсад КОВИД-19 халдварт цар тахлаар нас барсан иргэдийн дундаж нас 68 байна. КОВИД-19 халдварт цар тахлаар нас барсан хамгийн өндөр настай иргэн 100 настай бол хамгийн балчир нь 2 сартай нярай байжээ. Нийт нас барсан хүмүүсийн дунд 80-84 настай иргэд хамгийн өндөр буюу 13.6 хувийг эзэлж байна. Харин хүйсээр авч үзвэл нийт нас барсан иргэдийн 55.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба тэдгээрийн дотор 85- аас дээш насныхан хамгийн их хувийг эзэлж байна. Нас барсан эрэгтэйчүүдийн 73.0 хувь нь 60-аас насны иргэд байна

3.КОВИД-19-ийн халдвараар нас барсан иргэн, насны бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2021.07.31 өдрийн байдлаар 

Зураг 4. КОВИД-19-ийн халдвараар нас барсан иргэн, суурь өвчтэй эсэх, дүнд эзлэх хувиар, 2021.07.31 өдрийн байдлаар

Зураг 5. КОВИД-19-ийн халдвараар нас барсан иргэн, суурь өвчний ангилал, дүнд эзлэх хувиар, 2021.07.31 өдрийн байдлаар

НАС БАРСАН ИРГЭДИЙН 84.2 ХУВЬ НЬ СУУРЬ ӨВЧТЭЙ БАЙСАН БОЛ 15.8 ХУВЬ НЬ ЯМАР НЭГ СУУРЬ ӨВЧИНГҮЙ БАЙЖЭЭ

Халдварт цар тахлаар нас барсан иргэдийн 84.2 хувь нь суурь өвчтэй байсан бол 15.8 хувь нь ямар нэг суурь өвчингүй байжээ. Суурь өвчтэй иргэдийн 61.6 хувь нь амьсгалын тогтолцооны, 18.4 хувь нь зүрх судасны тогтолцооны, 8.9 хувь нь дотоод шүүрэл ба бодисын солилцооны суурь өвчтэй хэмээн тодорхойлогдсон байна. Харин нас барсан иргэдийн 1.6 хувь нь жирэмсэн, дутуу төрсөн эсхүл хөхүүл эх байсан байна. КОВИД-19 халдварт цар тахлын шинжилгээний хариу эерэг гарсан буюу батлагдсан өдрөөс нас барах хүртэлх хугацаа дунджаар 10 өдөр байгаа бөгөөд 0.1 хувь нь 48 хоног, 0.4 хувь нь шинжилгээний хариу эерэг гарахаас 3 хоногийн өмнө, 8.1 хувь нь цар тахлаар өвчилсөн нь батлагдсан өдрөө нас барсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 23 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21