Ноцтой осол гаргасан М-тай хамт явсан найз залуу Б нь дөрвөн удаа эрхээ хасуулж, жолоо барих үнэмлэхгүй байжээ

Н.Мижидмаа
2022/10/18

Энэ сарын 10-нд БЗД-ийн "Олимп" хотхоны арын замд "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн 7 машин мөргөж, 12 настай хоёр охиныг мөргөж, дайрч гэмтээсэн ноцтой осол гарсан. Тухайн үед жолоо барьж явсан эмэгтэй жолооны үнэмлэхгүй, нөхрийнхөө машиныг барьж явсан талаар ТЦА-наас мэдээллээд байгаа бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Тэгвэл тухайн үед согтуу гэх шалтгаанаар жолоодох эрхгүй найз охиноороо машин бариулж хоёр охины эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, 7 иргэний машиныг мөргөж эд хөрөнгөд нь хохирол учруулсан М-ийн найз залуу мөн өөрөө жолооны үнэмлэхгүй, дөрвөн удаа эрхээ хасуулж байжээ.

Тодруулбал, ноцтой осол гаргасан  Landcruiser маркийн 72-20 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Маралмаагийн хамтран амьдрагч Гончигийн Батсүх нь 2014.05.24-ний өдөр Хан-уул дүүрэгт, 2016.01.23-ны өдөр Чингэлтэй дүүрэгт, 2017.01.27-ны өдөр Хан-уул дүүрэгт, 2022.03.15-ны өдөр Баянзүрх дүүрэгт тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байжээ.




23
angry
0
care
0
haha
1
liked
2
love
1
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 6 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 7 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 10 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 13 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 14 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 15 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 15 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 16 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр