Н.Алтанхуяг: Жилдээ 100 сая ам.доллар олдог “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг Эрдэнэтийн иргэдэд хүртээхгүй гэж эрх баригчид үзлээ

О.Шүрэнцэцэг
2022/10/25

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ тогтоолын төслийг энгийн ойлгомжтой үгээр хэлбэл, 33,33,34 гэсэн товчлол хэлж болно. Энэ нь Эрдэнэтийн уулыг баяжуулах үйлдвэр бол Монгол Улсын 100 хувийн өмч. Монголчууд Эрдэнэтийнхээ баялагийг ард түмэн, хэрэгтэй зүйлдээ сайн зарцуулж чадаж байгаа. Гэтэл хүдэр гэх мэт зүйлсээ дэлбэлээд зөөгөөд шинжилгээ хийгээд, үйлдвэр рүүгээ оруулаад баяжуулах гэхээр агуулга нь бага. Эсвэл исэлдсэн гэсэн хоёр нэр томъёо гарч ирдэг. Энэ хүдэрийг тусгайлан овоолчихоод дараа нь тусгай технологи гаргавал энэ хүдрээ угаана. Зэс гаргах боломж маш их байдаг. Эрдэнэтийн нийт зэсийг яриагүй. Дараа ашиглъя гэсэн хүдрийнх нь тухай би яриад байгаа юм. Овоолгоос цэвэр зэс ялгаж авдаг. Нийт гурван үйлдвэр байгаагаас хамгийн эхэнд 1994 онд, дараа нь 2010 онд, гурав дахь нь өнөө маргаашгүй ашиглалтад орно. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа. Харин миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх үйлдвэрүүд улсын хөгжилд нэмэртэй байж болох ч Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй явдал.

Өнөөдрийн тооцооллоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Улсын төсөв төдийгүй орон нутгийг хөгжүүлэхээс гадна иргэд хүртэл хувь хүртэх боломжтой. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэтийн нэг иргэн жилд нэг сая төгрөгийн хувь хүртэж болно. Хэн нь ч хожигдохгүй гэсэн үг. Ингэснээр байгалийн баялагаа зөв зохистой ашиглахаас гадна аймаг орон нутагт хөгжил бий болгох нэмэртэй" гэв.


1
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21