УБТЗ өнөөдрөөс эхлэн зорчигч болон экспортын ачаа тээврийн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

О.Шүрэнцэцэг
2022/11/01

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифаа 50 хувиар нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үнээ нэмжээ.

Тус ХНН зарим ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээсэн байна. ШӨХТГ Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авчээ.

Ингээд хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдсэн байна. Харин экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ:

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20>#/li###
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15>#/li###
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15>#/li###
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20>#/li###
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлнэ.

Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Зорчигч тээврийн тарифыг 2017 оноос хойш индексжүүлээгүй байна. Өмнөх тарифаар орон нутгийн зорчигч тээврийн нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байсан бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөг байна. Харин өнөөдрөөс энэ чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ 9000 төгрөг болсон аж. 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21