С.Баярцогт: Би 500 гаруй хоног шоронд суусан, энэ хугацаанд Монгол Улсад хууль бус хүн засагладаг тогтолцоотойг ойлголоо

О.Шүрэнцэцэг
2022/11/01

Нэг сая ам.доллар оффшорт  “мартсан” гэх С.Баярцогтыг  Швейцарийн прокуророос цагаатгажээ. Тэрбээр өнөөдөр Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан болохыг мэдэгдэж, хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өглөө.

Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д эзэмших 49 хувийг УИХ-аас нууж, хувийн хэвшилд өгсөн хуйвалдаанд оролцсон хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан. Мөн УИХ-д дөрвөн удаа сонгогдож, дөрвөн удаа сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа оффшортоо нэг сая ам.доллар нуусан гэх хэргээр шалгагдаж байсан юм. 

Тэрбээр "Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан. Зөвхөн Монголд ч биш яг энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын Холбооны Улсад 2016 онд үүсгэсэн байсан. Зургаан жилийн хугацаанд энэ хэргийг Монголд шалгасан. Швейцар улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч уг хэргийг шалгасан юм байна лээ.

Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцар улсаас үүсгэсэн байсан авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд хаагдсан хэргийнхээ материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна" гэлээ.


10
angry
1
care
10
haha
23
liked
2
love
7
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21