Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж Г.Амартүвшинг томилжээ

Н.Мижидмаа
2022/11/02

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Мөнхжинг чөлөөлсөн байна. Түүний оронд Монцамэ агентлагийн даргаар ажиллаж байсан Г.Амартүвшинг томилжээ. 

ГХ-ны дэд сайдаар томилогдсон Г.Амартүвшин гэж хэн бэ?

Г.Амартүвшин нь Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.

2004-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, Атташе,
2005-2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт Атташе,
2006-2007 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт Атташе,
2007-2008 онд Гадаад хэргийн яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт Атташе,
2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга,
2010 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
2012-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын Дэд захирал,
2014-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын Захирал,
2017 оноос Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
2018-2020 онд Гадаад харилцааны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга
2022 оноос МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байна.


1
angry
0
care
1
haha
6
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 минутын өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 21 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26