Д.Батлут: Төсвөөс татаас өгөх зарчим бол муу менежерийн хийдэг ажил

О.Шүрэнцэцэг
2022/11/06

УИХ 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий 19 гишүүн иргэний агаарын тээврийн компаниудад навигацын орлогоос өгөх татаасыг тухайн орон нутагт амьдарч буй иргэдийг зорчих хөдөлгөөнтэй уялдуулан олгох зохицуулалт хийх тогтоолын төслийг санаачлан хэлэлцүүлсэн. Ингэснээр одоо 1 сая гаруй төгрөгийн үнэтэй байгаа онгоцны тасалбарын дийлэнхийг төрөөс татаас хэлбэрээр төлж иргэд 175 мянгаас 202 мянган төгрөгийг нь төлөх юм. 

Хэрэв дээрх тогтоолын төсөл батлагдвал төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр  иргэний агаарын тээврийн компаниудад олгодог болно.  

Уг асуудлыг УИХ-ын Д.Батлут эсэргүүцэж, тогтоолын төслийг санаачилсан гишүүдтэй мэтгэлцлээ. Тэрээр “Онгоцны тасалбарын үнэ шатахууны өртгөөс шууд хамаарч байгаа. Засгийн газар онгоцны шатахууны үнийг бууруулах зорилгоор “Эрчис ойл” компанийг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн дэргэд байгуулсан. Энэ компани ОХУ-ын үйлдвэрлэгчдээсшууд худалдан авалт хийдэг болно. Ингэснээронгоцны шатахууны үнэ 30 гаруй хувиар буурна. Дагаад орон нутгийн нислэгийн тасалбар хямдарна. Орон нутгийн нислэг зэрэгт төрөөс татаас олгохын оронд хүүхдүүддээ зориулья л даа. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолонд бид маш бага мөнгө зориулж байна. Татаас өгөх зарчим бол хамгийн муу менежерийн хийдэг ажил шүү. Ер нь цаашид агаарын тээврийн салбар дахь төрийн оролцоог багасгахад салбарын сайд нь анхаарч ажилламаар байна” гэсэн юм.


2
angry
0
care
0
haha
17
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21