Шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял оноолоо

О.Шүрэнцэцэг
2022/11/09

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан болж өчигдөр шийдвэрээ гаргажээ.

Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага аваад эргэж хуралдахдаа Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 100 гаруй тэрбум төгрөгийг нөхөж гаргуулахаар болжээ.

Г.Амарбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Шүүгдэгч Ш.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.Алтанд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25.000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял мөн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Э.Сүрэнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 35.000.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүхээс Ш.Батхүүгээс нийт 109.093.910.000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105.246.800.000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3.847.110.000 төгрөгийг олгохоор,

Шүүгдэгч Ч.Ганзоригоос нийт 1.848.863.461 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 792.370.054 төгрөгийг тус тус гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар ХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



5
angry
1
care
2
haha
4
liked
2
love
0
sad
5
wow

Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.70.70
2022/11/12
0
0
sugar bayar 2 hamgiig n shaagaa biz dee
Хариулах
192.82.65.120
2022/11/10
0
0
Хэргээ задалж үнэн ээ хэлээ. Хулгайч нарыг хэл одоо.
Хариулах
213.87.137.19
2022/11/09
0
1
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах
103.57.95.237
2022/11/09
1
0
Гол хэрэгчин шар сэмжилсэн зөнөг Санжийн Баярыг үлдээчих юм.
Хариулах
202.9.46.30
2022/11/09
1
1
Яаг эдлээд суух уу?!!
Хариулах
122.201.21.129
2022/11/09
0
0
Бараг 10 жил нь дуусчихсан байхоо
Хариулах
103.57.95.237
2022/11/09
2
0
садар Баяр, далиу амт Сугар нар гол хэрэгтнүүд л дээ..Хуулийг ингэж ялгавартай хэрэгжүүлээд байх юм.
Хариулах
202.9.46.30
2022/11/09
1
0
Үнээн
Хариулах
103.26.193.187
2022/11/09
2
0
109сая доллараас иймхэн нь буцаж төлөгдөх юмуу !
Хариулах
122.201.24.201
2022/11/09
1
0
АРГАГҮЙ монголын шүүгч нар АВЛИГАЧИД юм даа
Хариулах
202.179.21.201
2022/11/09
3
0
Бага бна ш дээ . Ганц саалийн үнээгээр маань тоглочихоод ял ч үгүй гарна гэж арай л юм аа . Хүүль шүүх , төр засаг гэж монгол улсад бна уу.
Хариулах
103.57.93.53
2022/11/09
1
2
10 жил бага байна гэж үү?! Тэгвэл 9 жил нь уже өнгөрчихсөн тэгэхээр хэд вэ? Хаха
Хариулах
202.9.40.209
2022/11/09
2
0
Шүүх хурлыг нь олон нийтэд нээлттэй явуулмаар юм. Баяр Сугар 2 гол дүр нь алга даа!!! Хонгилын шүүгчид арай л юм даа
Хариулах
103.212.116.177
2022/11/09
1
0
Нөгөө Сугар СБаяр нар холбоогүй юм уу инээдтэй юм
Хариулах
103.57.95.243
2022/11/09
3
0
Шүүх эрх мэдэл гоё юмаа... Нөгөө авсан зээл, Стандарт банкинд төлсөн төлбөр, Арбитрын шүүхийн зардал гээд... тэр мөнгө хаашаа орчихов?
Хариулах
59.153.115.223
2022/11/09
2
0
Сонин юм даа. Ганзориг зэрэг бусад хүмүүст торгох ял өгч байдаг хохирол нь төлөгдөөгүй байх шиг байх юм бүр учрыг нь олсонгүй дээ
Хариулах
202.55.188.104
2022/11/09
1
0
Ийм зүйлчлэлд 10 жил агч жишиг тогтоолоо до. Мартаж болохгүйн бна
Хариулах
Шинэ мэдээ
11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэв 1 цагийн өмнө
Малдаа яваад алга болсон 13 настай хүү эсэн мэнд гэртээ иржээ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна 23 цагийн өмнө
Танилц: ИНЕГ-ын зардлаар суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 11 ХҮН 23 цагийн өмнө
ОБЕГ: Гал түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрт анх удаа 1500 оюутан хамрагдаж байна Өчигдөр
С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна Өчигдөр
Сэтгүүлчид: Боловсролын зээлийн сангийн асуудалд Засгийн газар дорвитой алхам хийх ёстой Өчигдөр
Зургаан настай А.Оюунтөгс: Бие биетэйгээ сайхан харилцаж, эв найртай байхыг хайр гэдэг Өчигдөр
Омикроны дэд хувилбар ахмадууд хүндээр тусаж байна Өчигдөр
Баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж, сэрүүвтэр байна Өчигдөр
Д.Гарди: Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, айдас алга Өчигдөр
Ц.Магалжав: Э.Оюунболдоос допинг илэрсэн, олон түмэн бөхөө дэмжихдээ өөгшүүлмээргүй байна Өчигдөр
​Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр 32 мянган ам.долларын зээлээ төлжээ Өчигдөр
Залилан хийсэн иргэн: Байр түрээслэх, машин авах гэж байгаа хүмүүсээс урьдчилгаа авч залилдаг байсан Өчигдөр
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр БЗС-гийн мэдээлэл нийтэд ил болмогц зээлээ төлжээ Өчигдөр
Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм Өчигдөр
БЗС:​ Л.Гантөмөр охиныхоо зээлээс 100 мянган ам.долларыг төлөөд байна Өчигдөр
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр