“Академик түншлэл” Монгол Оросын боловсролын байгууллагууд хоорондын хамтын анхны уулзалт болно

О.Шүрэнцэцэг
2022/11/09

Монгол-Оросын боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр 2022 оны 11 сарын 9-ний 14:00 цагт Монгол улсын Засгийн газрын харъяа Боловсролын ерөнхий газарт “Академик түншлэл” Монгол Оросын боловсролын байгууллагууд хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны Хөтөлбөрийн хүрээн дэх анхны уулзалт арга хэмжээ болох гэж байна.

Арга хэмжээнд Монгол талаас Боловсролын ерөнхий газар, Улаанбаатар хотын Боловсролын газар, Edurussia Оросын боловсролын төвийн удирдлагууд, Оросын талаас ОХУ-ын Холбооны статустай 10 ТОП сургуулийн нэг М.К.Аммосовын нэрэмжит Хойд Дорнодын холбооны их сургууль, Арктикийн соёл урлагийн улсын их сургууль, Сахагийн БНУлсын хөгжмийн их сургуулиудын нэгдсэн их сургуулиуд эхний ээлжинд Монгол улсад хүрэлцэн ирж оролцож байгаа юм. Уулзалтын хүрээнд Монгол, Орос талын боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэж, хөгжүүлэх шаардлагатай тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, үр дүнд нь Талууд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд, үүний дараа ОХУ-аас ирсэн зочид төлөөлөгчид Монголын их дээд, дунд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудаар бичлэн айлчилж, сургуулиудын удирдлага ажилтнуудтай уулзаж танилцан, оюутан сурагчдад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус сургуулиудад элсэн суралцах мэдээллийг өгнө.

“Академик түншлэл” хөтөлбөрийн санаачилга нь энэ жил ОХУ-ын Засгийн газраас Монгол улсад олгож байгаа 620 тэтгэлэгт хөтөлбөр, түүнчлэн “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж эхлэж байгаа бөгөөд Монголын боловсролын байгууллагууд нь эхний ээлжинд дараахь чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа тогтоох, өргөжүүлэх боломжтой болж байна. Үүнд:

  • Багш ажилтнуудаа магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтанд оролцуулах 
  • Багш ажилтнуудаа богино хугацааны мэргэжил дээшлүүлэх болон хөрвөх сургалтуудад хамруулах
  •  ЕБС, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд төгсөх ангийн сурагчдаа 130 гаруй мэргэжлээс сонгон бакалаврын 100%- ийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах
  •  Их дээд сургуулиудын бакалварын төгсөх ангийн оюутнууд магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтанд оролцуулах
  •  Багш, оюутан, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ОХУ-ын их сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагааны Санамж бичиг, хэлэлцээр байгуулах

“Академик түншлэл” хөтөлбөрийн хүрээнд цаашид ОХУ-ын тэргүүлэх их сургуулиуд, боловсролын байгууллагууд Монгол улсад айлчилж олон талын харилцаа хамтын ажиллагааг тогтоохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд тухайн их сургуулиудын стратеги хөгжил, шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүдээс хамааран Монголын улсын эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, уул уурхай, мэдээллийн технологи зэрэг бүхий л чиглэлийн байгууллагууд энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой. Хавсралтаар 5 өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг хүргүүлэв.

 Холбоо барих: 9919-6328, 9555-6680 Edurussia Оросын боловсролын төв


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21