Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнэ бид хоёр эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй

Н.Мижидмаа
2022/11/15

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр өөрийг нь Ерөнхий сайдын оронд томилогдох гэж байна гэх асуултад дараах мэдээллийг өглөө.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Эрх мэдэлтэй , эд хөрөнгөтэй хүмүүсийн эрх ашиг газар бүрт хөндөгддөг байх. Гэхдээ ийм байдлаар төрд үнэнчээр, ард иргэдийнхээ төлөө зүтгэж буй улс төрчид болон тодорхой албан тушаалтнуудад дарамт шахалт үзүүлдэг байсан нь надад ч  мөн мэдрэгдэж байгаа. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоорондоо хагарсан, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлааас унагааж, Д.Амарбаясгалан өөрөө Ерөнхий сайд болно гэх зүйлийг зориуд зохион байгуулалттайгаар хийж байна. Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр улс оронд учирч байгаа эрсдэл, дарамтыг амь нэгтэй  даван туулах нь бидний зорилго шүү дээ. Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон миний бие хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй. Харин энэ нам ард түмнээс өгсөн үүрэг, даалгаврыг ухамсарлаж, нийгэмд болохгүй байгаа завхрал, авлигаас ангид байхын тулд тэмцэх ёстой. 


1
angry
0
care
4
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 8 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 18 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 18 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 21 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25