УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дараах зүйлийг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Ер нь энэ хотын асуудал "томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг" гэж үг бий. Өргөн, уудам газар нутагтай мөртлөө газрыг эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатартаа шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна. Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаа гэдгийн яруу тод илрэл. Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатарыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын харилцаанаас үүдэлтэй. Энэ асуудлын уг үндсийг олж харах хэрэгтэй.
Сэтгэгдэл (20)