Өнөөдөр: Коронавирусний нөхцөл байдал, Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгнө

О.Шүрэнцэцэг
2022/11/18

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: "Бизнес ба хүний эрх" чуулга уулзалт болно.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

09:30 цагт: Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 96561646, 88064025

“МОНГОЛЫН ҮНЭН” СОНИНЫ БАЙР

09:30 цагт: “Гэмт хэрэг ба Ёс зүй” сэдэвт сургалт болно.

МУИС-ИЙН НОМЫН САН

09:30 цагт: "Айсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд" ёс зүйн эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99003188, 88820660

ХХААХҮЯ-НЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Art Week" дүрслэх урлагийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Утас: 99972288 /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Номин Юнайтед барилгын урд талд/

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

10:00 цагт: “Өвлийн аялал жуулчлал - Асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно.

СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Маркетингийн Холбоо-той хамтран Ази номхон далайн орнуудын бүтээлч залуусын дунд зохион байгуулагддаг олон улсын тэмцээн болох "Залуу спайкуудын тэмцээн 2023" болно.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Театр-Үзэгч" хөтөлбөрийн үйл ажиллагаа болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:00 цагт: "Цагаадайн улсын өв соёл"гэрэл зургийн үзэсгэлэн, ном, баримтат киноны нээлт болно.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11:00 цагт: Коронавирусний нөхцөл байдал, Томуу, томуу төст өвчний эмнэлзүйн онцлог, хүндрэл, эрэмблэлт, эмнэлэг болон гэрт үзүүлэх тусламжийн ялгааны талаар мэдээлэл өгнө. Утас: 89647777

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

15:30 цагт: "Орчин үеийн архитектурын чиг хандлага" үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21