Ерөнхийлөгч Сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл, тамирчдыг хүлээн авч уулзав

О.Шүрэнцэцэг
2022/11/18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, хэсгээсээ шалгарсанд баяр хүргэж, амжилт хүсэв.

Монголын сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, сагсан бөмбөгийн хорхойтнууд, үзэгч түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монголын сагсан бөмбөгийн холбоо 2022-2023 оны Үндэсний дээд лигийн тэмцээний аваргын цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгох хүсэлт гаргалаа.

Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа талцал хуваагдлаа хойш тавьж,  энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм.

Энэ дагуу найман жил тусдаа үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэн хурлаа хийн дүрмээ баталж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Нэгдэж нийлбэл амжилтад хүрч болдгийг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн харуулсан гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд хэллээ.

Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд Гуам, Хонконг, Сингапурын багтай нэг хэсэгт ороод байгаа юм.

Эх сурвалж: president.mn


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21