ХӨСҮТ: Тандалтын баг ажиллаж байгаа учраас эцсийн дүн гарах болоогүй

О.Шүрэнцэцэг
2022/11/18

Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хүүхэд  хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал Налайх дүүргийн Голомт сургуулийн нэг ангийн 19 хүүхэд шалтгаан нь тодорхойгүй хордлогод өртөн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор хүнд хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байна.  Мэргэжлийн байгууллагууд шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Налайх дүүрэгт хордсон хүүхдүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдээс хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн талаарх мэдээлэл ирсэн. Үүний дагуу ХӨСҮТ-ийн тандалтын нэгж ажиллаж байна. Налайх дүүрэгт, ЭХЭМҮТ-д яаралтай тусламжийн тасагт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Тандалтын баг ажиллаж байгаа учраас эцсийн дүн гарах болоогүй. Хэрэв хоолны хордлого мөн бол үүсгэгчийг тодорхойлох лаборатори,шинжилгээ хийгдэнэ” гэлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21