Хосууд ДНХ шинжилгээ өгч байж гэрлэлтээ батлуулдаг болно

О.Шүрэнцэцэг
2022/11/19

Гэрлэгч хосууд ДНХ-ийн шинжилгээ хийлгэж байж гэрлэлтээ батлуулах хуулийн зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахаар болжээ.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуулиар цус ойртолтын асуудлыг шийдэхийн тулд гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага дээр очиж, ДНХ-ийн шинжилгээ өгч, ах дүү мөн эсэхээ шинжилгээ өгч байж гэрлэлтийн баталгаа өгдөг болно" гэсэн юм.
 
Ташрамд дурдахад, 1980-аад он буюу 30-аад жилийн өмнө зургаан аймгийн найман сумдын хүн амд цус ойртолтын түвшин тогтоох судалгааг хийж байжээ. Энэ судалгаагаар зөвхөн судлагдсан сумдын хэмжээнд 3-4 дэх үеийн ах дүүгийн хүүхдүүд хоорондын гэрлэлтээс үүссэн төрөл ойртолтын түвшний хэмжээнд байгаа үр дүн ажиглагдаж байв.

Гэвч дээрх судалгаанд ашигласан генетик маркерууд буюу генетик шинж тэмдэг нь 2-3 аллелиар удамшдаг мэдээлэл багатай, тухайн үед генетикийн шинжлэх ухаан өндөр түвшинд хүрээгүй, судалгаанд ДНХ-ийн олон хэлбэршлүүд нээгдээгүй, судалгаа шинжилгээний мэдрэг аргууд практикт нэвтрээгүй байсан юм. Иймээс энэ судалгааны үр дүнд тулгуурлан Монголын хүн амд цус ойртсон гэсэн дүгнэлт хийхэд ихээхэн өрөөсгөл дүгнэлт болно гэдгийг Биологич- хүний генетикч мэргэжилтэй, судлаач, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ганболд өмнө нь хэлж байсан юм.

Тэрбээр "Ийм учраас өнөөдрийн нийгмийн хөгжлийн нөхцөл байдалд төрөл ойртолтын судалгааг шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга технологи болох ДНХ-ийн түвшинд хийж, жинхэнэ үнэлгээг өгөх нь нэн чухал асуудал болж байна" гэдгийг онцолж байв.


2
angry
0
care
2
haha
29
liked
5
love
7
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21