Ж.Ганбаатар: Ангарскийн нефтийн үйлдвэрт гал гараагүй учраас шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй

О.Шүрэнцэцэг
2022/11/28

ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт өчигдөр гал түймэр гарсан. Уг түймрийн улмаас манай улсад нийлүүлэгдэх шатахуун тасалдах асуудал үүсэх эсэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тайлбар өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Ангарскийн үйлдвэрийн АИ-92, А-80, дизель түлшийг нэрдэг хэсэгт гал гараагүй. Харин үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехэд гал гарсныг хэлсэн. Галыг богино хугацаанд унтрааж чадсан байна. Монгол Улс руу нийлүүлж байгаа дизель түлш болон АИ-92 шатахуунд доголдол үүсэх хэмжээний асуудал биш гэдэг хариуг өгч байна. Томоохон хэмжээний гал гарсан бол богино хугацаанд унтраах боломжгүйг та бүхэн мэдэж байгаа" гэв

Ирэх онд манай салбар 5 их наяд төгрөгийг улсын төсвийн орлогод оруулна. Нийт 36 сая тонн нүүрс, 20 тонн алт, 6.5 сая баррель газрын тос экспортолно. Уул уурхайн компаниуд 70 сая нүүрсийг ч олборлох боломжтой. Гэвч тээвэрлэх боломж ямар билээ, та бүхэн мэднэ. Далд уурхайн төслийн барилгын ажил 84 хувьтай байна. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах үйлдвэр байгуулах ажил үргэлжилж байна.

Тус үйлдвэрийн нөөцийг нэмэхээр хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгов. Ингэснээр үйлдвэрийг дахин 60 жил ашиглах боломж бүрджээ. Эрдэнэтийн баяжмал дахь зэсийн агуулга буурсаар байна. Үүнийг иргэд нөөц буурлаа хэмээн андуурдаг. БНХАУ жилд 4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Манай улс ээн онд 23 сая тонн коксжсон нүүрс гаргасан. Тус улсын коксжсон нүүрсний 30-40 хувийг манай улс хангадаг. Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг.

Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. “Оюутолглй” компанийн 6.5 сая тонн зэсийн баяжмалаас АМНАТ авч байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулсны дараа баяжмал дахь алтанд АМНАТ ногдуулах боломжтой. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд зогсоосон байсан ч эргэн сэргээсэн.

Гэхдээ сонгон шалгаруулалт зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх бодлого барьж байна. Үүний сацуу 47 тусгай зөвшөөрлийг цуцалж, 97 тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгов. Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. Зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллараас давбал 20 хувийн татвар ногдуулж байна. Сангийн яам энэ тооцоог хийдэг. ОТ Тогтворжуулалтын гэрээтэй тул үнээс үл хамааран 5 хувийн, Эрдэнэт 20 хувийн АМНАТ төлж байна. “Эрдэнэт”, “Тавантолгой”, “Оюутолгой”, жижиг “Тавантолгой”, “Энержи ресурс”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон төмөр замын төслүүдэд ажиллалаа. Уул уурхайн бирж байгуулах бэлтгэлийг бид хангаж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах хүртэл бид журам батлан, биржээр худалдана. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Бүх нүүрсийг биржээр худалдах боломж одоогоор хомс байна. Ирээдүйн Эрдэнэт, ОТ-г одооноос олж илрүүлэх ёстой.



0
angry
1
care
2
haha
10
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 2 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 2 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 5 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 5 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 5 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04