Х.Ганхуяг: Ахмадуудад зориулсан хөгжлийн төв байгуулах шаардлагатай байна

О.Шүрэнцэцэг
2022/11/28

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн санаачилгаар зохион байгуулж буй Баянгол дүүргийн ахмадуудын “Урлагийн наадам” өнгөрсөн ням гарагт боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Баянгол дүүргийн хувьд ахмадуудын дунд анх удаа “Урлагийн наадам” зохион байгууллаа. Ахмадуудын идэвх санаачилга өндөр байна. Уг наадамд дүүргийн 2000 гаруй ахмад настан оролцсон. Үүнээс 64-ийг шалгаруулсан. Харин өнөөдөр  64-өөс шилдэг 11-ийг сонгож гала тоглолт хийлээ. Цаашдаа иймэрхүү үйл ажиллагааг тогтмол явуулья гэж бодож байна. Ерөнхийдөө ахмадуудыг нийгмийн идэвхтэй бүлэг гэдгийг нь харуулахыг зорьсон. Гаднын улс орнуудад “Community center” гэж байдаг. Уг хөгжлийн төвүүдэд ахмадууд өөрсдийн сонирхол, хоббигоо хөгжүүлээд явах боломжтой байдаг. Харин манайд бол ийм төвүүд хомс. Баянгол дүүрэгт гэхэд ганцхан төв байдаг. Энэ урлагийн наамдыг хийж байх явцад ахмадууддаа зориулсан илүү олон хөгжлийн төв байгуулж, хөгжүүлээд явах шаардлагатай юм байна гэж харсан. Гэхдээ хөгжлийн төв зөвхөн ахмадуудад зориулсан бус бүх насныханд зориулсан байвал илүү хүртээмжтэй болох байх. Түүнчлэн он гаргаад 9000 гаруй ахмад настаныг хүлээн авахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Ж.Намнансүрэн: Ахмад настанаа дэмжих тухай эрх зүйн хувьд хангалттай ч хэрэгжилт нь  хомс байдаг ахмадууд сэтгэл дундуур байдаг

Баянгол дүүргийн Ахмадын холбооны дарга Ж.Намнансүрэн “Баянгол дүүргийн 34 хороонд 25 мянга нэг зуун ахмад настан оршин суудаг. Түүнчлэн  4000-5000 харьялалгүй ахмад настан бий. Нийтдээ 30 орчим мянган ахмад настантай. Энэ удаагийн урлагийн наадамд 2000 орчим ахмад настан оролцсон. Энэ арга хэмжээг хоёр үе шаттай явуулсан. Долоон номнацид шалгарсан хүмүүсийнхээ үзүүлбэрийг тоглолт хэлбэрээр толилуулж байна. Энэ үйл ажиллагааг санаачилж, дэмжсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуягт ахмадууд бид баяртай байна. Манай улсад ахмад настнаа дэмжих тухай нь хууль эрх зүйн хувьд хангалттай ч хэрэгжилтийн хувьд зохих түвшинд явдаггүйд ахмадууд сэтгэл дундуур байдаг” хэмээлээ.

Урлагийн наадамд шалгарсан ахмадуудын сэтгэгдлээс

Баянгол дүүргийн III хорооны иргэн О.Түмэндэмбэрэл “Урлагийн наадамд оролцохын тулд нэлээд бэлдсэн. Насаараа урлагаар явуулсан хүмүүс ийм уралдаанд оролцох нь сайхан байна. Ард түмний дунд олон авьяастан байдаг. Тэднийг илрүүлж гаргана гэдэг хамгийн том амжилт. Би 18 настайгаасаа эхлэн саксофон тоглож эхэлсэн. УИХ-ын гишүүн санаачлаад ахмадуудын дунд урлагийн наадам зохион байгуулсанд баяртай байна. Намайг хүмүүс насаа хэлэхээр итгэддэггүй. Би одоо 80 настай. Залуучууддаа хандаж хэлэхэд архи, тамхинаас хол явах хэрэгтэй. Миний 80  хүртэл насалсан шалтгаан ердөө энэ болов уу л гэж бодож байна.

 Баянгол дүүргийн III хорооны иргэн Д.Хандсүрэн “Би 10-н жилд байхдаа дуулдаг байсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш багын мөрөөдлөө биелүүлэхээр урлагийг ихэд сонирхсон. Энэ наадамд орохоор болсоноо мэдсэнээс хойш их догдолсон. Би 76 настай. Тэр том тайзан дээр гараад хэрхэн дуулах бол хүмүүс яаж хүлээж авах бол гэж их догдолсон. Тиймээс 20 орчим хоног бэлдсэн. Манай дүүрэг ахмадуудад хандсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаагийн арга хэмжээг манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан зохион байгуулсан. Х.Ганхуяг гишүүний хувьд манай дүүрэгт маш олон ажил хийдэг” гэж байв.

 Баянгол дүүргийн XVI хорооны иргэн Д.Очирбат, П.Дашдорж, Ж.Доржготов

“Бид гурав “Нуруу нь алаг шаазгай” гэдэг найрал дуу дуулсан. Манай хорооны Ахмадын дарга СТА Мандахбаяр гэдэг эмэгтэй бид гуравт нийлж найрал дуу дуулах санал тавьсан. Манай дүүргийн Ахмадын зөвлөлийн дарга нь бэлтгэл хурандаа Намнансүрэн хүн гэж бий. Маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, идэвхтэй хүн. Ирэх жилүүдэд дахин иймэрхүү зүйл зохион байгуулвал идэвхтэй оролцоно. Энэ удаагийн урлагийн наамдыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан зохион байгуулсан. Нэлээд олон ажил зохион байгуулж байгаа нь харагддаг. Зохион байгуулж буй ажлыг нь эсэргүүцэх айлууд  ч байдаг юм шиг байна лээ. Одоо гэхдээ ойлгож, хүлээж авч эхэлж байгаа болов уу. Ганхуяг гишүүн аливаа ажлыг хийхдээ намчирхалгүй үйл ажиллагаа явуулдагт нь баярладаг” хэмээж байлаа. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 57 минутын өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 1 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 4 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 4 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 4 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04