Б.Жавхлан: Хятадын Төв банктай хийсэн Своп хэлэлцээрийг сунгахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2022/11/28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой 20 орчим баримт бичигт гарын үсэг зурж байна.

Тухайлбал, Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгийг шинэчилж, Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг анх удаа байгуулжээ.

Эдгээрийн хүрээнд хийгдэх ажил, цаашдын төлөвлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан "Цар тахлын хамгийн өндөр эрсдэлтэй цаг хугацаанаас хойш БНХАУ эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээндээ Монгол Улсыг авч байгаа нь манай хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, эдийн засаг, гадаад худалдааны асуудалд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалд маш чухал баримт бичгүүдэд хоёр талаасаа гарын үсэг зурж, үзэглэлээ. Тухайлбал, найм, найман жилээр төлөвлөж явдаг Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн бичиг баримтаа шинэчиллээ.

Мөн анх удаа Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг байгууллаа. Ингэснээр ойрын хугацаанд хийгдэх гадаад худалдаа болон хилийн боомтуудын асуудал, хөрөнгө оруулалт нь харилцан ашигтай байх чиглэлд хамтарч ажиллахаа тодорхой болгож, үзэглэлээ.

Дээрх хоёр баримт бичгийн хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурж байна. Ялангуяа Дунд хугацааны гадаад худалдаа стратеги дээрээ чухал анхаарлаа хандуулахаар ярьсан.

Экспортын асуудал бол нүүрс. Цаашид гадаад худалдааны эргэлтээ дунд хугацаанд буюу 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаасаа санал нийлсэн.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын нэвтрэх чадвар, боомт хүртэлх дэд бүтцийн асуудлаа сайтар шийдэх ёстой байгаа" хэмээв.



2
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 33 минутын өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 57 минутын өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 3 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 3 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 4 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04